
“Шангрилла Улаанбаатар”ХХК дотоодын жижиг түрээслэгчдийг ноцтой хохироож байгаа асуудлаар иргэн Э.Азжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “ Би бол зүгээр л нэг үндэсний жижиг үйлдвэрлэгч байна. Би 2018 онд анх компаниа үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн “Шангрилла Улаанбаатар”ХХК-д түр түрээслэгчээр үйл ажиллагаа эрхэлж байсан. Тэр үед надад 73 мкв талбай түрээслэх санал тавьж, цементэн талбай хүлээлгэж өгч байсныг би банкнаас 100 гаруй сая төгрөгийн зээл авч, олон улсын стандартад нийцсэн тохижилтийг хийсэн.
Гурван жилийн хугацаатай үйл ажиллагаагаа явуулна гэж бодсон боловч, гурван сарын дараа түрээсийн төлбөрөө хоцроосон гэх шалтгаанаар барааг маань лаздаж, намайг өвлийн хүйтэнд хөөж гаргасан. Уг нь эдний дансанд миний түрээслэгчийн барьцаа хөрөнгө болох 14 сая төгрөг байгаа. Гэтэл надад ингэж хандаж байгаа нь шудрага бус санагдсан.
Тухайн үед цар тахал хүндэрч, хүмүүс хөл хорионд орж байсан үе. Би хоёр жилийн турш эднийхтэй шүүхдэлцэж байгаа. Монгол Улсын анхан, давж заалдах шүүх ч миний зөв болохыг баталж, 100 саяас 60 сая төгрөгийн хохиролыг төлүүлэхээр болсон. Гэвч “Шангрилла Улаанбаатар”ХХК-аас дээд шатны шүүхэд хандсан. Одоог хүртэл би шүүх хурал болохыг хүлээсээр, эдний цементэн өрөөг тохижуулахаар авсан 100 сая төгрөгийн зээлийн хүүг төлж байна. Би ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдгаа барж байна.
Шангри-Лагийн Хөрөнгийн менежментийн газрын удирдах албан тушаалтан Алтанчимэг, Булгантуяагаас бизнесийн ёс зүй хүсэж байна. Миний хэлж буй зүйлийг зөвхөн би биш, маш олон түрээслэгчид нотолно" хэмээлээ.