Францын банкинд байршуулсан М.Каддафи болон түүний хамтрагчдын 259 сая ам.долларыг Ливийн босогч дод өгсөн тухай AFP мэ дээл жээ. Францын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Шилжилтийн үндэсний зөвлөлд шилжүүлсэн энэ мөнгийг босогчид болон энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах гэнэ.
Тус зөв лөлийн төлөөлөгч Ман сур Саиф альНаср Парист айлчлах үедээ “Энэ мөнгө М.Каддафийнх биш, Ливийн ард түмнийх” хэмээн мэдэгдээд үүнийг хүнсний бүтээгдэхүүн, эм тариа худалдан авахад зарцуулахаа амлажээ. Францын талаас санхүүгийн томоохон тусламж авсан нь босогчдод ихээхэн нэмэр болно гэж ажиглагчид онцолжээ.
Одоогийн байдлаар Триполигоос 160 км зайтай орших Злитан хотыг босогчид эзлээд байна. Түүнээс гадна М.Каддафийн талд ажиллаж байсан 63 таг нуулчийг Бенгази хотод баривчилсан тухай Шил жилтийн үндэсний зөвлөл мэдэгдсэн аж.
Харин М.Каддафи Барууны хэвлэлийнхэнд хандан тусламж хүссэн тухай “The New York Post” мэдээлэв. Тэрбээр Ливийн эрх баригчдын талаар эерэг мэдээлэл цацахыг тэднээс хүссэн байна.