
Монголбанк өнгөрсөн арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авчээ. Улмаар оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт металл худалдан авсныг мэдээллээ. Энэ нь 2020 оныхоос хоёр тонн гаруйгаар багассан дүн аж. Арванхоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2, Баянхонгор аймаг дахь салбар нь 46.4 кг-ыг нийлүүлсэн байна. Түүнчлэн нэг грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 163 695 төгрөг байсан нь 2020 оны мөн үеийнхээс 10 000 орчим төгрөгөөр хямдарсан дүн болов.
Бэлтгэсэн С.Дулам