“Талибан” хөдөл гөө- нийхний эсрэг тусгай ажиллагаанд оролцож байсан НАТО-гийн нисдэг тэрэг Афганистаны Вардак мужид халдлагад өртөж, 38 хүн нас барсан тухай “Ройтерс” мэдээлжээ.
Амь үрэгдэгсдийн дийлэнх нь АНУ-ын цэргүүд байсан аж. Вардак мужийн захиргааны төлөөлөгч Шахидулла Шахидын хэлснээр “Талибан”-ыхан НАТО-гийн нисдэг тэрэг рүү пуужингаар харвасан байна.
Түүнчлэн “Талибан” нисдэг тэргийг сөнөөснөө албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-ын талд эмгэнэл илэрхийлсэн аж.