
Иргэн Б.Хандсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ ""Үнэхээр шудрага бусын хонгил" гэж байдаг юм байна. Бүлэглэлийн эсрэг миний бие монголын ард түмний баялаг 30 жилийн өмнө юу болсон бэ гээд шүгэл үлээж явсан. Гэтэл ганц хүүг маань өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд хууль бусаар баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Байцаагч нарыг нь АТГ-т өгч шалгуулсан. Прокуророос одоогоор ямар нэгэн бичиг ирээгүй байгаа" хэмээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Н.Алтанцэцэг шүүгчийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан, хуульчийн ажиллагааг хууль бусаар хийсэн, өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэх асуудлаар АТГ-т шалгуулна.
Энэхүү хэрэгт өмгөөлөл хийж буй Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Болорчулуун хэлэхдээ “Шүүх байгууллагаас тодорхой алдаа гарсан. Үүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахгүй бол нуугдмал байдлаар явсаар, цаашид хүний эрх, эрх чөлөө болон хэргээ шийдвэрлэх гэж байгаа иргэд хохирч үлдэх юм байна" гэсэн байр сууринаас өнөөдөр мэдээлэл хүргэж байна.
Шүүх хурлаар дараах ноцтой алдаа гарсан. Тухайлбал, Б.Хандсүрэнгийн гэм буруугүйн шүүх хурал дээр гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй орсон. Тухайн хэргийг шүүж байсан шүүгч нар хурлын завсраар орж, гарах, шөнийн цагаар шүүх хурлыг явуулах, шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлээгүй зэрэг эрхийг нь ноцтой зөрчсөн.
Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр болон тэмдэглэлийг тодорхой хуулийн хугацаанд гаргах ёстой байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс шийдвэр болон хурлын тэмдэглэлүүд нь цаг хугацаандаа гараагүй. Үүний дагуу өмгөөлөгч миний бие хүсэлт тавьсан. Хүсэлтийн хариу хуульд зааснаас хэтэрч, 10 гаруй хоногийн дараа Н.Алтанцэцэг шүүгч над дээр хүрч ирээд, “Надад ар гэрийн гачигдал гарч болдог юм байгаа биз дээ” гэж хэлсэн. "Хуулийн дагуу явуулсан дээр шүү дээ" гэхэд хэлсний дараа Н.Алтанцэцэг шүүгч "Чи цаашид өмгөөлөгч хийх юм байгаа биздээ” гэж өмгөөлөгч миний хараат бус байдалд нөлөөлсөн. Энэ явдлыг дуугүй өнгөрөөж, дараагийн ажилдаа буюу давж заалдах шатны шүүх хуралд анхаарлаа хандуулсан.
Гэтэл хуульд байхгүй зүйлийг прокруророос гаргуулаад, шүүхийн шийдвэрт засвар оруулах хуулийг өмгөөлөгч талд мэдэгдэхгүйгээр хийж, шүүхийн шийдвэрт засвар оруулсан байсан. Үүний дагуу өмгөөлөгчийн хувьд гомдол гаргасан. Гомдлын дагуу долоо хоногийн дотор прокурор тайлбар гаргах эрх зүйн үндэстэй. Анхан шатны шүүх Давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өөрийнхөөрөө хууль бус шийдвэр гаргасан. Гэх мэт үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Н.Алтанцэцэг шүүгчийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан, хуульчийн ажиллагааг хууль бусаар хийсэн, өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэх асуудлаар АТГ-т шалгуулна. Мөн шүүхийн ёс зүйн хороонд гомдлоо өгнө. Олон нийтэд мэдээлэхгүй болохоор дээд шатныхан нь хаагаад байна” гэлээ.

2021 оны зургаадугаар сард болсон. Миний араас хүрзээр толгой руу цохисон. Ухаан алдчихсан байсан би. Миний шанаа руу өшиглөсөн байсан. Би мэдээгүй. Эмнэлэгт очоод л мэдсэн. Эмнэлэг дээр хүртэл ирж, уулзсан. Утсаар хүртэл дарамталсан. Тэр үед биеийн байдал 80 хувийн мэдээ алдана гэж мэдээгүй. Тэндээс гарч ирээд, манай гэрт орж ирж, авгай хүүхдийг минь айлгасан. “Би хүнд 2 сая 700 мянган төгрөг өгчихөөд байхад, чамд өгөх мөнгө байхгүй” гэж хэлээд гарсан. Тэгээд хэргээ буцаагаад прокурорт өгсөн чинь хэргийг минь хэргэсгэхгүй болгосон. Тэгээд нийслэлийн прокурор дээр очсон.