
“Хөсөг трейд” компанийн хувьцааны 65.57 хувь буюу 193 973 ширхгийг эзэмшиж буй гурван иргэн бусад үнэт цаасыг худалдан авах санал гаргасныг Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, компанийнхаа хяналтын багцыг эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн дагуу нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдээс энгийн хувьцааг нь худалдан авч болохоо илэрхийлсэн аж. Худалдан авах үнэт цаасны тоо 101 820 бөгөөд нэг бүрийг нь 73 505 төгрөгөөр үнэлжээ. Арилжааг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн ба ирэх сарын 16 хүртэл үргэлжлүүлэх юм байна.
Бэлтгэсэн С.Дулам