
Эрт дээр үеэс Монголчуудын цээрлэж ирсэн 99 зан үйл:
- Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.
- Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг.
- Хөл ачдаггүй, гай болдог.
- Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг.
- Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг.
- Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.
- Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.
- Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр.
- Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог.
- Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг.
- Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг.
- Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг.
- Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.
- Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй.
- Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг.
- Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог.
- Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог.
- Аяга буруу барьдаггүй, муу ёр.
- Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг.
- Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг.
- Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг.
- Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.
- Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг.
- Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг.
- Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг.
- Шогширдоггүй хоосордог.
- Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг.
- Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.
- Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг.
- Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг.
- Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
- Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг.
- Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог.
- Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.
- Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог.
- Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог.
- Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог.
- Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг.
- Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.
- Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг.
- Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу.
- Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.
- Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг.
- Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг.
- Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.
- Явган суудаггүй, өвчин ээрдэг.
- Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог.
- Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй.
- Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг.
- Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.
- Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил
- Гар сэгсэрдэггүй, буян арилдаг.
- Бүсгүй хүн мал муулдаггүй.
- Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй.
- Таваг долоодоггүй, хоосордог.
- Эм хүн ташаа тулдаггүй.
- Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг.
- Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав.
- Хээр дэр авч явдаггүй
- Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй
- Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг.
- Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг.
- Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг.
- Газар гар тулдаггүй, газрын гай авдаг.
- Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг.
- Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.
- Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог.
- Эмээл хазаар дээгүүр алхдаггүй.
- Зул үлээж унтраадаггүй муу ёр.
- Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг.
- Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.
- Бороо ороход алга тосдоггүй.
- Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй.
- Хумсаа мэрдэггүй, хүн гардаг.
- Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
- Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг.
- Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.
- Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог.
- Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог.
- Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.
- Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг.
- Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг.
- Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг.
- Гол ус руу шээдэггүй бузартдаг.
- Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.
- Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг.
- Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг.
- Галд сүү хийдэггүй. Гал догширдог.
- Дээс татсан айлд ордоггүй.
- Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг.
- Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.
- Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг.
- Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг.
- Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.
- Уруул цохьдоггүй хэрүүл гардаг.
- Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг.
- Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.
- Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг.
- Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.