
Монголын Цагаан сар, Хятадын Хаврын баярыг тохиолдуулан хоёрдугаар сарын 1-4-нийг хүртэл Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоосон байв. Харин өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд дахин нээгээд байна.
Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авсан байна. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авчээ.