
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, 8.6, 8.8 дахь хэсэгт заасан болзлыг хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай зарлиг гаргаж, шагнав. Тодруулбал, манлай уяач цолыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Д.Ганзориг, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаяр, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул У.Эрдэнэбилэг нарт олгов. Алдарт уяач цолыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажав, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Б.Амарбаясгалан, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Д.Эрдэнэбулган, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул Г.Адъяасүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул П.Гөлгөө, Увс аймгийн Түргэн сумын уугуул С.Анхбаяр, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Д.Жаргалсайхан, Э.Дашчирэв, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Э.Ууганбаяр нарт хүртээлээ.