
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналын найм дахь удаагийн эзнээр “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын баг тодров. Тус багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор Sc.D профессор Ч.Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор П.Амаржаргал, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, магистр Ц.Даваадулам, профессор Том Гинсбург нар ажилласан байна.

Уг шагналыг судлаачдын баг анх удаа хүртсэн нь энэ аж. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа, эсэхийг 2013-2017 онд хоёр үе шаттайгаар судалж дээрх бүтээлээ гаргасан байна. Тус судалгаандаа Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн 46 заалттай тайлан, дүгнэлт гаргажээ.
Бэлтгэсэн Б.Уран