Инфляцын эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаагаас шалтгаалж алтны үнэ өссөн тухай “Reuters” дамжуулав. Түүнчлэн ам.долларын индекс өмнөх долоо хоногт 2020 оны арваннэгдүгээр сараас хойш байгаагүйгээр доошилсон нь шар металлын ханшид нөлөөлжээ. Тэгвэл АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сард таамагласнаас илүү буюу 467 мянган ажлын байр бий болсон үзүүлэлт гарсан аж. Баасан гарагт алтны ханш 0.1 хувиар нэмэгдсэнээр унци нь 1804.7 ам.долларт хүрсэн юм. Ингэснээр уг таваарын ханш өмнөх долоо хоногт нийт 0.9 хувиар өссөн байна. Мөн фьючерс ханш нь баасан гарагт 0.2 хувиар дээ шилж, унци нь 1807.8 “ногоон” болжээ.

2/4 1/28 Өөрчлөлт
ҮНЭТ МЕТАЛЛ
Алт трой унци/$ 1804.7 1788.15 0.93%
Мөнгө трой унци/$ 22.505 22.5 0.02%
СУУРЬ МЕТАЛЛ
Зэс тонн/$ 9875 9678 2.04%
Хөнгөн цагаан тонн/$ 3074.1 3082.35 -0.27%
Цайр тонн/$ 3634 3644 -0.27%
ЭРЧИМ ХҮЧ
Байгалийн хий MMBtu/$ 4.57 4.64 -1.51%
Газрын тос WTI* баррель/$ 92.31 86.82 6.32%
Brent баррель/$ 93.27 90.03 3.60%
ХӨДӨӨ АЖ АХУЙ
Улаан буудай бушель/цент 763.25 786.25 -2.93%
Элсэн чихэр фунт/цент 18.23 18.2 0.16%
Үхэр фунт/цент 146.88 143.1 2.64%