
“Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг дуугаараа олны танил болсон, альтернатив урсгалаар уран бүтээл туурвидаг дуучин Х.Отгончимэг (альтернатив Отгоо) бие даасан тав дахь цомгоо пянз хэлбэрээр гаргалаа. Тэрбээр өмнө нь “Маргааш надад ирнэ”, “Ten¬tones”, “Chill out” цомгоо, түүнчлэн “Otgoo” пянзаа олны хүртээл болгосон билээ. 12 инчийн эл пянз нь Монголын орчин үеийн хөгжмийн эмэгтэй уран бүтээлчдээс анхных нь. Мөн цагаан пянз гэдгээрээ ч онцлог. Харин энэ удаагийн “Ганцхан үг”-ээ 45 эргэлттэй долоон инчийн сингл пянз хэлбэрээр гаргасан аж. Пянзад “Өөртөө”, “Ганцхан үг” зэрэг уран бүтээл нь багтсан бөгөөд энэ сарын 14-нөөс худалдаанд гаргах нь. Ташрамд дурдахад, сүүлийн жилүүдэд Монголд пянз сонирхон цуглуулагч нэмэгдэж, клуб байгуулан, Монголын хамтлаг, дуучид ч уран бүтээлээ энэ хэлбэрээр гаргах болсон. Тухайлбал, “The lemons”, “The colors”, “The Hu”, “Хурд” хамтлаг, дуучин Magnolian, альтернатив дуучин Х.Отгончимэг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа нар пянзаа гаргаад буй. Мөн тун удахгүй том Жагаа буюу Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, “Айзам” хамтлагийн пянз худалдаанд гарах юм.
Бэлтгэсэн Хангал