
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохыг хуульчлах хэрэгтэй талаар твиттер хуудастаа жиргэжээ. Тэрбээр “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл, сургуульдаа явахгүйд хүрч байна. Энэ бол хүний эрхийн зөрчил.
Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан. Манайд ч ингэх нь зөв. Тиймээс ариун цэврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарыг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээг шат дараатай бодлого явуулья” гэсэн байна.
