
Монголын Цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж буй. Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор энэ сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс задгай нүүрс гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдаж, цаг агаар дулаарсантай холбоотойгоор шатаж уугих эрсдэл үүсэхээр байсан гэнэ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булганы боомтоор экспортын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа аж.