
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Ардын чуулган болон Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзав. Харин Монголын төв намыг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэхээ хойшлуулсан байна. Мөн ШИНЭН-ын даргаас Ж.Батзанданг чөлөөлж, Ц.Гантулгыг томилсныг бүртгэлээ. Түүнчлэн МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэсэн ч АН-ын дүрмийн өөрчлөлтийг хүлээн авахаас татгалзав.