
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Б.Жаргалсайханыг өрөө төлөхийг шаардлаа.
Тэрбээр хэлэхдээ “Б.Жаргалсайхан П.Жасрайн Засгийн Газрын үед баталгаа гаргуулж, арилжааны банкнаас 20 гаруй сая төгрөгийн зээл авсан. Улмаар зээлээ төлж чадалгүй өрөнд орж, арбитрын шүүхээр шалгуулж байсан. Мөн хамгийн сүүлд Нийгмийн даатгалын сангаас 20 гаруй тэрбум төгрөг луйвардсан. Тэгсэн атлаа өнөөдөр “хулгайчийг бариарай” гэдэг хэлэлцүүлэгт сууж байгааг та нар хар. Б.Жаргалсайхаан өрөө төл” гэв.