
Дотоодын сүү, сүү бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч “Сүү” компанийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээ 2021 онд түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, тус компани өнгөрсөн жил 100.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь 2020 оныхоос 26.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн цэвэр ашиг нь 9.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх жилийнхээсээ 51.6 хувиар нэмэгдсэн дүн аж. “Сүү” компани 2021 оны эхний хагас жилийн ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тараасан юм. Ер нь тус компанийн борлуулалтын орлого сүүлийн 10 жилд тогтмол нэмэгджээ. Тухайлбал, 2017-2020 онд жил бүр 70-аас дээш хувиар ахисан гэнэ.