
Улс орнуудад инфляц өсөж буй энэ үед санхүүгийн зах зээл дэх эрсдэл нэмэгдэж магадгүй гэх болгоомжлол үүсгэсэн нь өнгөрсөн баасан гарагт зэсийн ханш буурахад нөлөөллөө. Үүнээс өмнөх гурав хоногт уг таваарын ханш өсөж, бараг сүүлийн дөрвөн сарынхаа дээд түвшинд хүрээд байсан бол 3.7 хувиар хямдарс наар тонн нь 9872.5 ам.долларт хүрчээ. АНУ-д хэрэглэгчийн үнийн индекс жилийн хугацаанд сүүлийн 40 жилд байгаагүйгээр өссөн үзүү лэлт гарсны дараа хувьцааны индексүүд доошилсон талаар “Reuters” дамжуулав. “Том зургаар нь харвал БНХАУ-ын эдийн засаг “хөрж” байгаа нь металлын эрэлтэд нөлөөлөх талтай” хэмээн “Julius baer” компанийн шинжээч Карстен Менке өгүүлжээ. Тэрбээр ирэх гурван сарын дотор тонн зэсийн ханш 9500 ам.доллар болж хямдрах төлөвтэй хэмээн таамаглаж буй аж. Цаашилбал ирэх 12 сарын дотор дээрх дүн 8750 “ногоон” болохыг ч үгүйсгэхгүй гэв.