
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагт 39 компанийн 1.38 сая ширхэг хувьцааг 523 сая төгрөгөөр арилжжээ. Тэдгээрээс 18-ынх нь хувь цааны ханш дээшилж, 15-ынх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 1.02 хувиар дээшлэн 41 278 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 5.79 их наяд төгрөгт хүрчээ. Энэ өдөр “Ард санхүүгийн нэгдэл” компа нийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.9 хувиар өссөнөөр нэгж нь 6950 төгрөгтэй тэнцсэн юм. Харин “Гермес центр” компанийнх хамгийн өндөр буюу 3.99 хувиар уруудсанаар 120 төгрөгтэй дүйв. Баасан гарагт хөрөнгө оруу лалтын хоёр сангийн 122 234 ширхэг нэгж эрхийг 29.4 сая төгрөгөөр арилжлаа.