
Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулнаХөгжлийн банкинд үүссэн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, төр ард түмнийг хохиролгүй болгох шаардлагатай" хэмээв.
