“Гал бадарч, дөл цацарсан энэхэн насандаа
Гандан бууршгүй хайраа чамд өглөө
Хэрэв энэ дурлал бүтэхгүй юм бол
Хүрэн зүрхэнд минь мөнхийн шарх үлдэнэ” гэсэн уянгалаг дууг 1960, 70-аад оны залуучууд гэлтгүй одоо ч андахгүй. Энэ бол “Соёл-Эрдэнэ”-ээр овоглодог хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын бүтээл “Анхны цас”. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин, Монголын рок попын суурийг тавилцсан энэ эрхэмтэй ярилцлаа.
-Урлаг гэдэг том ертөнцийн ачаар Бадамгаравын Наранбаатарыг монголчууд төдийгүй Буриадад, Өвөрмонголд андахгүй. Урлагийн ертөнцийн босгыг алхсан үеийн дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?
-Ээж маань их сайхан дуулдаг хүн байлаа. Бидэнд үргэлж дуулж өгдөг байсан нь намайг урлагт уруу татсан гэж боддог. Бага байхад ээж маань эгчид аман хуур, надад кино сүүдэр гаргадаг хятад хэрэгсэл авчирч өглөө. Тэрийг нь би хоёр ч хонохгүй эвдээд хаячихсан. Тэгсэн эгч маань нөгөө хуураа үлээсээр. Ямар ч ая байхгүй худлаа л “да-да-да” гэхээс өөр юм мэдэхгүй хэрнээ надаас тэрийгээ харамлаад сүйд. Тэгэхээр нь би уйлаад ээждээ хэлж аман хуурыг нь түр аваад голын эрэг дээр очоод баахан үлээлээ. Тэр үед манайх Сэлбэ голын ойролцоо байсан юм. Тэгсэн чинь дууны ая гарч байна аа. Бөөн баяр, ээждээ хэлтэл хэд хэдэн дуу аялаад дагаад хуурд гэлээ. Болж байна шүү. Тэгж л аман хуур гэдэг хөгжимтэй танилцаж, бага ч гэсэн авьяасаа нээсэн. Удалгүй сурагч болж, хоёрдугаар ангидаа урлагийн үзлэгт орлоо. Аман хуураар сургуулийн болон улсын урлагийн үзлэгт олон орсон. Тавдугаар ангид орох жил Хөгжим бүжгийн дунд сургуульд хүүхэд элсүүлж байна гэхээр нь шалгуулсан юм. Тэр сургуульд орвол долдугаар ангиас нь оюутны цалин өгдөг гэж сонссон. Энэ нь их таалагдлаа. Тэр үед манай амьдрал их хэцүү байсан л даа. Аав маань нас барж, ээж маань олон жил өвчтэй, нэлээд хүнд үе байсан юм.
-Монголд мэргэжлийн ятгачин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Та анхны 16 ятгачны нэг байх аа?
-Ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Монголд мэргэжлийн ятгачин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол маш том үйл явдал. Бид их азтай. Манай сургуульд ятга хөгжмийн анги нээж, 16 хүүхэд авсан юм. Бидэнд хичээл заалгахаар БНАСАУ-аас багш урьж, хөгжмийн зэмсгийг нь тэндээс авчруулсан. Ким Зон Ан гэдэг солонгос багш бидэнд хичээл заасан. Анх таван ятга авчирсан болохоор бид ээлжилж авч явдаг байсан юм. Долоо хоногт нэг удаа ятгаа өөр дээрээ авах эрхтэй болно гэсэн үг шүү дээ. Хөгжмөө авсан өдрөө их хариуцлага үүрнэ. Нөгөө хэдэн маарыг нь хаячихвий гээд байн байн тоолж үзнэ. Тэр үед хүүхдүүд чулуугаар их тоглоно. Чулуу нүүлгэж өгнө дөө. Тэрэнд нь оногдоод толгойгоо хагалуулчихвий гэхээсээ илүү ятгаа хамгаална. Би ятганаасаа жижигхэн амьтан байлаа.
-Анхны 16 ятгачны дөрөв нь эрэгтэй байсан гэдэг?
-Ятга их эмэгтэйлэг, уянгын, ямбаны, ордны хөгжим шүү дээ. Эрчүүд тоглоход жаа хан зохимж муутай эд. Хамгийн инээдтэй гэх үү, сонин зүйл гэвэл, төгсөлт болж, хуваарилагдах үед манай хэдэн эмэгтэйчүүдийг Ардын дуу бүжгийн чуулга авахаар боллоо. Бид дөрөв барайна биз дээ. Тэр үед чуулгын уран сайхны удирдагч байсан урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндорж багш маань ятгын ангийн анхны төгсөгчдийг бүгдийг нь чуулгадаа авна гэснээр бид ажилтай болсон. Бөөн баяр, ажилтай болчихсон бид хэд оч сон даруйдаа хөөрөөд сүйд болно биз дээ. Хэсэг байж байтал байдал эвгүйдлээ. Тоглолт болохоор нөгөө хэдэн хүүхнүүд маань ороод л гадаад, дотоодод явна. Гэтэл бид дө рөв байдаггүй ээ. Биднийг хадлан авах, төл бойжуулах гэх мэтийн ажилд томилно. Тэгээд бас болоогүй ээ, тайз заслын том том юмыг нааш цааш нь зөөнө.
Хааяахан тоглолтод орохдоо нэлээд араар суугаад харагдахтай үгүйтэй дөрвөн амьтан байлаа. Най рал дууны эрчүүд цөөхөн учраас хааяа хоорт зогсоно. Нэг их том жанжин малгай өмсчихөөд “...Ленин, Сүхбаатарын ач үрс бид нэгэн санаат ах дүүсээ..” гээд л дуулна даа. Иймэрхүү ажил хийж байгаад бид хэд “Ер нь ингэж байх хэрэг байна уу, үгүй юү” гэдгээ Цэрэндорж багшид дуулгалаа. “Бид уг нь мэргэж лийн хөгжимчид, цаашид энэ янзаараа байх уу” гэтэл багш маань “Энэ асуудлыг шийднэ ээ. Тайван бай” гээд маргааш нь уран сайхны зөвлөлийг хуралдууллаа. Тэгээд “Эрэгтэй дөрвөн ятгачныг Түмэндэмбэрэл тэй тоглуулна” гэдэг шийдвэр гаргачихлаа. Ер нь тэр үед ингэж шийдсэн нь маш өвөрмөц, эргэлт болсон гэж боддог. Тэгсэн чинь Түмэндэмбэрэл гуай “Хүнд нь тааруулж бай гаа юм байна л даа” гээд жаахан голонгуй байна аа. Бид дөрөв Түмээ эгчийг аргадаад яах вэ, ийх вэ болоод л ямар дуунаас эхлэхээ асуутал “Юндэн гөөгөө”, “Монгол транс” гэж их дурамжхан, ууртай хэлж байна. Бид 10 минут орчим бэлдээд дор нь тоглочихлоо. Зүгээр ч нэг тоглосонгүй. Арга барилыг нь өөрчилж, аккорд оруулаад квартетийн системээр тог лосон. Маш өөр сонсогддог юм.
Түмээ эгч маань овоо тоож эхэллээ. Маш өвөрмөц болсон л доо. Тэр цагаас эхлээд бид дөрвийг төрийн концерт, том том уран бүтээлд тоглуулах болсон. Цалин хөлс ч нэмэгдээд шал өөр болсон доо. Тэр үеэс л ятгын дөрвөлтэй дуулдаг хэв маяг гарч ирсэн юм. Бид дөрөв ят гаар П.И.Чайковскийн бүтээлээс тоглож байлаа. Бас Москвад болсон Монголын соёлын өд рүүдэд “Подмосковные вечер”-ийг тоглож, Гэрэлт-Од маань дуулж, их өндөр үнэлгээ авсан. Ер нь таван хөг дээр хөглөгддөг тийм хөгжмөөр сонгодог бүтээл тоглоно гэдэг хэцүү л дээ. Их ур чадвар, мэргэжил, авьяас шаарддаг юм. Бид үүнийг хийж чадсан.
-“Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулах санаа та дөрвөөс гарсан уу?
-Ятгын дөрвөлөөр хамтлаг байгуулъя гэж Батсайхан бид хоёр ярьдаг байсан юм. Яг тэр үед “загатнасан газарт маа жив” гэгчээр бид - нийг Соёлын яамны орлогч сайд Лодой дамба гуай дуудаж, мэргэжлийн хэмжээнд эстрад хамтлаг байБ гуулах шаардлагатай байгааг дуулгасан. Уухайн тас зөвш өөрнө биз дээ. Тэгээд өөрсд өө хөгжимдөөд дуулдаг бит групп буюу оросоор вокальный инструментальный ансамбль байгуулахаар зориглосон. Улсын шийдвэрээр бай гуулж байгаа хамтлаг болохоор хөгжим, зэмсгийг дор нь Японоос авчруулсан. Тухайн үеийн нийгмийн хэрэгцээ, залуу чуудын сонирхол гэх мэт чи лэн олон хүчин зүйл Монголд эстрад урлаг хөгжих хүчин зүйл болсон. Яг тэр үед нь “Соёл-Эрдэнэ” гарч ирсэн юм. Засгийн газрын шийдвэрээр байгуулсан хамтлаг шүү дээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Соёл-Эрдэнэ”-ээс өмнө Монголд жааз, эстрадын төрөл 1930-аад оноос үүссэн юм шүү дээ. Үүнд хөгжмийн зохиолч Гончигсумлаа, Хангал, дуучин Зориг, Төмөр, Дамчаа гуай гээд олон сайхан уран бүтээлч хувь нэмрээ оруулсан.
-Нэрийг нь хэн өгөв?
-Би өгсөн. Уг нь Мөрдорж гуайн “Мөнгөн хүрхрээн чимээ” дууны нэрийг өгөхөөр бодсон байсан. Гэтэл яг тэр хугацаатай давхцаад Зангад гуайн концерт тийм нэртэй болчихсон учраас сольсон. Ерөөсөө анхны тоглолтоо Дорждагва гуайн “Соёл-Эрдэнэ” дуугаар эхлээд тэр нэр ийг нь өгье гэсэн санал гаргатал манайхан ч дэмжсэн.
-“Соёл-Эрдэнэ” анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байв?
-Хамтлаг байгуулахын тулд хэн хэн ямар хөгжим тоглох вэ гээд хуваарилалт хийлээ. Тэгсэн соло гитарчин, бөмбөрчин хэрэгтэй болсон. Тэр үед Залуучуудын ордонд нийтийн бүжгийн хөгжимд “Баян Монгол”-ын Сүхбаатар, Гантөмөр, Галсанбат гээд олон сайхан залуус тогло дог байсан юм. Тэндээс Галсанбатыг ги тарч наар, Толяг бөмб өрчнөөр хамтлагтаа оруулахаар сонголоо. Хамтдаа сургуулилалт хийгээд үзтэл Толягийн маань арга барил, стиль нэг л таарч өгдөггүй ээ. Бид рок, битлээр тоглоод нөгөөх маань нийтийн бүжгийн хэлбэртэй, бигин гэдэг хэмнэлтэй. Тэгээд бөмбөрчнөө солихоос өөр аргагүй болж, Хөгжим бүжгийн сургуулиас Жагаагаа олж авсан. Тэр үед Жагаа 11 дүгээр ангиа хараахан төгсөөгүй байсан юм. Бөмбөр тоглох тийм ч амар биш.
Харин Жагаа маань гар, хөлөө салгаад ёстой тоглох шиг болно доо. Тэгээд Соёлын яамаар мундагдуулаад сургуулийг нь автоматаар төгсгөөд хамтлагийнхаа хүн болгочихсон шүү дээ. За ингээд групп бүрдлээ. Тэгсэн гоцлол дуучин хэрэгтэй болсон. Ганц ч удаа гамм уншиж үзээгүй бид хэд дуулалтай биш. Тэр үед бидний хэлбэрт тохирч дуулдаг хүн байгаагүй. Тэгээд дахиад л нөгөө нийтийн бүжгийн хэдээс нэгийг нь сугаллаа даа. Тэр бол Нандинцэцэг байсан. Хоолойны цараа сайтай, жижигхэн бондгор охин байж билээ. Ардын дуу бүжгийн чуулгын Амарсанааг бас авсан. Анхны уран бүтээлийг энэ бүрэлдэхүүнээрээ Драмын театрын тайзнаа тоглосон. 1971 оны наймдугаар сард болсон бидний анхны тог лолтын тасалбар олдохгүй бай сан гэдэг. Тоглолт эхлэх бол лоо. Сандарч, догдолж байгаа гэж жигтэйхэн. Хөшиг нээгдсэн чинь пиг хүн. Ер нь манай тоглолтын үеэр эзэнгүй суудал байдаггүй байсан шүү.
-“Монгол Улсын соёлын түүх” номд “Соёл-Эрдэнэ” хамтлагийг “Зууны манлай чуулга” хэмээсэн байдаг. Танай хамтлаг олон хүний урлагийн замыг заасан гэдэг.
-Манай хамтлаг олон хөтлөгчийг нийтэд таниулсан шүү дээ. “Соёл-Эрдэнэ”-ийн анхны тоглолтыг Батбаяр хөтөлж, дараагаар нь Жагдаг, Амбаа, Гүрбазар, Ухнаа гээд олон хүн байсан. Ер нь “Соёл-Эрдэнэ”-ээр дамжаагүй хөгжимчин, дуучин бараг байхгүй дээ. Хөгжмийн зохиолч том Жагаа, “Чингис хаан”-ы Жагаа, дуучин Т.Ариунаа бүгд л “Соёл-Эрдэнэ”-ээр дамжиж, гарч ирсэн. “СоёлЭрдэнэ” бол Монголын рок попын сургууль байсан гэж би хэлэх дуртай. Дашрамд хэлэхэд, энэ чуулгад их анхаарал тавьж байсан Филар моний дарга а сан Байгальмаад баярлах ёстой. Хэцүү үед хамтлагийнхныг СТӨ-дөө байрлуулж байсан юм шүү.
-Тухайн үед урлаг уран сайханд хүртэл хатуу хяналт тавьж, үзэл суртлын үзэг болгодог байсан шүү дээ. Танай хамтлагт ч энэ хяналтын гадуур яваагүй байх. Үс гэзэг, өмсөх зүүхээс эхлээд хэр шүүмжлүүлж байв?
-Соёлын яамны гадаад хяналт, чуулгын дотоод хяналтаар орсон. Гадаад хяналтын үеэр уран бүтээлийн хэлтсээс эхлээд сайд хүртэл үзэж, шалгаж, санаа оноогоо тусгана даа. Тэр үед урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж мийн зохиолч Дугарсүрэн гуай “Энэ хэдэн хүүхэд ямар ч том нэр сонгоо вэ” гэсэн чинь Лувсанвандан сайд “Нэр нь болж байна. 1930-аад онд ийм нэртэй сайхан дуу гарч байсан. Тэрийг одоогийн залуучууд дуулж байгаа нь сайшаалтай” гэлээ. Залуучуудад буруу үлгэр дуурайлал болох вий гэх болгоомжлох нэгэн байсан ч хуралд орсон хүмүүсийн 90 хувь нь биднийг дэмжиж, мэргэжлийн төвшинд өөрсдийн чадлаар гарч ирсэн хүүхдүүдэд урам өгье гэсэн.
-Тэр үед та нарын стиль, имиж ямар байсан бол. Үсээ урт ургуулсан, өргөн өмдтэй залуучууд байв уу?
-Анхны тоглолтод даруухан орсон. Гурав нь час улаан, гурав нь шар хилэн хүрэмтэй, өргөн биш өмдтэй байсан. Үс гэзгийн хувьд өөлүүлэхээргүй энгийн засалттай, нэлээд төлөв байдалтай. Харин дараагийн тоглолтоос жаахан “задгайрч”, хөшигний материалаар хийсэн өргөн өмдтэй, үсээ нэлээд ургуулчихсан байлаа. Групп гэдэг имиждээ дөхүүлэхийг оролдсон. Тэр үеийн залуус бидний өмссөн зүүснийг их дуурайдаг байлаа шүү дээ. Өргөн өмд, босоо захтай цамц, зузаан ултай платформ гээд нөгөө л “Битлз”-ийг дуурайна шүү дээ. Галсанбат бид хоёр намхан болохоор зузаан улт их өмсөнө өө.
-Хөдөө орон нутагт очиход хэр хүлээж авдаг байсан бол?
-“Соёлын галт тэрэг” гэж явдаг байсан юм. Улсынхаа хойд хилээс урд хил хүртэл сар гаруй хугацаагаар явдаг байлаа. Өртөө бүрт тоглоно. Тэр жил нэг хөгтэй явдал болж билээ. Орон нутагт тоглож байхад нэг хүн өс гөгчийн хажууд суучихаж. Тэгээд тасалбараа ураад чи хэндээ хийчихсэн чинь бүр гүн орчихоод эмнэлэгт очиж авахуулсан байх жишээтэй. Бас урдуур суусан хөгшчүүл гэнэт гэнэт цочиж орилоод сүйд бол но. Хөдөөд гэлтгүй хотод ч биднийг хүсэн хүлээдэг байсан юм. Нэг удаа 19.00 цагт эхлэх ёстой байсан тоглолтод үзэгчид орж чадахгүй гадаа үүдэн дээр бужигнаад аргаа барж, гал команд дуудаж, усаар шүршиж, нохой тавьж байж оруулж байсан. Жаахан хачирлаад хэлбэл, бид Монголдоо “Битлз” шахуу байлаа шүү дээ.
-Анхны бүрэлдэхүүнээрээ их удаагүй байх аа.
-Тийм шүү. Анхны бүрэлдэ хүүнээрээ эхний тоглолтоо хийгээд бригад явсан. Удалгүй бүрэлдэхүүнээ өргөтгөсөн.
-Улсын филармонийн харьяанд хэзээ очсон билээ?
-1972 онд Улсын филармони байгуулагдаж, манай хамтлаг тэдний харьяанд орсон. Тэгэхэд бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орсон. Цэрэнбат сургуульд явж, Зундарь орж ирлээ. Тэр хүн орж ирснээр уран бүтээлийн хөг аялгуу, рок талын зохиомж нэлээд өөрчлөгдсөн. Зундарь бидний анхны уран бүтээл филармониос эхэлсэн юм. Тэнд харьяалагдсанаар бидний уран бүтээл жинхэнэ рок тал руугаа явсан.
-Урамшуулал энэ тэр гээд цалин сайн авдаг байв уу?
-Доогуур ч биш, дээгүүр ч биш дундуур нь авдаг байсан. Төлөвлөгөөг бол ярих юмгүй гүйцээж байсан ч бид улсын харьяаллынх болохоор авдаг хэдээ л авна шүү дээ. Тэр үеийн нийгмийн онцлог нь тийм л байлаа.
-Социализмын үед төлөвлөгөө, норм биелүүлэх асуудал их яригддаг байсан. Урлагийнхан ч энэ л жишгээр явдаг байсан?
-Тийм шүү, орлогын тө- лөвлөгөө биелүүлнэ гэдэг сүрхий ажил байлаа. Бид мөн ч олон газрын төлөвлөгөөг биелүүлж өгсөн дөө. Төлөвл өгөө нь биелэхгүй байгаа газар руу биднийг явуулдаг байлаа.
-Нэг тоглолтын үеэр Галсанбатын гитар алга болсон гэдэг юм билээ. Олсон уу?
-Дарханд тоглочихоод юм хумаа ачихад нутгийн залуучууд тусалж байсан юм. Тэгсэн Галсаагийн маань гитарыг туучихсан байдаг байгаа. Бид хөдөлсөн хойноо гэнэт санаад нэг гитар алга гээд л эргээд явсан. Тэр гитартай хамт Америкийн үнэтэй хоёр микрофон бас бус юм байсан. Тэгээд олоогүй. Галсанбат, Жагаа хоёр маань цалингаасаа суутгуулж байсан. Тэгсэн чинь тэр гитар олон жилийн дараа олдсон гэ сэн шүү, их сонин. Хэн, хаанаас, яаж олсныг мэдэхгүй байна. Олсон гэдэг сураг дуулсан. .
-Таны гар утасны дуудлагаар аман хуур эгшиглэж байсан. Яагаад тэрийг сонгосон юм бол. Багаасаа л аман хуурт дуртай байсантай холбоотой юу?
-Аман хуур бол миний халаасны хөгжим байлаа. Тавдугаар ангид байхад нэг өдөр Цэрэндорж багш маань дуудаад аман хуураа аваад Лувсаншарав багшийн өрөөнд ор гэлээ. Надаас гадна Батбаяр гэдэг хүү байсан. Яагаав, “Баян Монгол” чуулгын хөгжимчин Батбаяр шүү дээ. Лувсаншарав гуай хэд хэдэн ая тоглуулж үзээд Кино үйлдвэрт очоод киноны хөгжим тоглоодох гэсэн. Яваад очсон чинь аман хуураар нэг ая тоглуулаад бичиж ав лаа. Тэгээд хэдэн төгрөг өгснөөр нь хуушуур авч идээд жигтэйхэн баярлаж билээ. Ардын жүжигчин Лувсаншарав гуай хөгжмийг нь бич сэн “Аман хуур” кинонд эгшиглэдэг аман хуурыг би тэгж санаандгүй тоглосон юм.
-Гончигсумлаа багшид алгадуудсан азтай хүүхэд гэж сонссон ?
-Тэр их хөгтэй хэрнээ сайхан дурсамж шүү. Бэлгэ дэмбэрэлтэй юм гэж боддог. Тэр хүнээр алгадуулсан нь их урлагт одтой явахад нөлөөлсөн ч юм бил үү. Яасан гэхээр, Гончигсумлаа гуай улаан “Шкода”-тай байж. Батсайхан бид хоёр сургуулийн гадаа зогсож байсан улаан машины дугуйг өшиглөөд л “Муусайн баячууд” энэ тэр гэж байж байтал буурал толгойтой нэг хүн гарч ирээд “Аль ангид сурдаг вэ, та хоёр” гэж асуулаа. “Ятгын анги” гэж хэлтэл тасхийтэл алгадчихдаг байгаа. Тэгснээ “Хэнд алгадуулснаа тэр захирлаасаа асуугаарай” гээд яваад өгсөн. Тэгсэн Гончигсумлаа гуай байсан юм билээ. Сүүлд дипломын ажлын тайлан тоглолтын дараа Гончигсумлаа багш “Би нэг л удаа хүүхэд алгадсан юм. Тэгсэн энэ нөхөр байж. Зөв хүнээ алгадсан байна” гэж билээ.
-Та дуучин Нандинцэцэгтэй амьдарч, хоёр хүүтэй болсон шүү дээ. Холбоотой байдаг уу?
-Хүний амьдралд юм юм л тохиолддог шүү дээ. Алдаж, онох үе бишгүй л байдаг. Нандиагийн хувьд их авьяастай сайн дуучин байсан. Бид хоёр сайхан хүүтэй болж, томыг нь хамтлагийнхаа нэрээр, удаахыг нь Сод-Эрдэнэ гэж нэрлэсэн. Би нэг зүйлд их харамсдаг. Тэр хүн ямар ч гавьяа шагнал авалгүй явсаар өнгөрсөн. Манайд зууны манлай гэж нэрлэхээр сайн дуучин олон байсны нэг нь яах аргагүй Нандиа. Тэр үед энэ мэтээр урлагийн сайхан хүмүүс хөсөр хаягдаж байсан.
-Та одоо Өвөрмонголд ямар ажил хийж байна. Тэнд нэлээд хэдэн жил болчихлоо шүү.
-“Баян хорвоо” соёлын төвд дөрөв дэх жилдээ багшилж байна. Би ер нь сүүлийн хэдэн жил монгол туургатны асуудлаар ажиллаж байгаа шүү дээ. ОХУ-ын Буриадад 17 жил ажиллахдаа ардын дуу бүжгийн “Байгаль” чуулгад ятгын багш, уран сайхны удирдагч байсан. Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин болсон.
“Уг гарвалын сүлд” дуулалт бүжгэн жүжгийн хөгжмийг зохиосныхоо төлөө Б.На ранбаатар ОХУ-ын мэргэжлийн 87 театр, чуулгаас шалгарч тус улсын Ерөн хий сайдын нэрэмжит шагналын эзэн болсон. Тэр том шагналыг гадаадын уран бүтээлчдээс анх удаа хүртсэн энэ эрхэм “Замд гаръя”, “Арван найман нас”, “Агиймаа”, “Эндүүрэл”, “Эрдэнэтийн эзэд”, “Намрын уянга”, “Анхны цас”, “Аялгуу”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг 200 гаруй дуу, зургаан жүжгийн хөгжим бичсэн гээд тоочвол түүний уран бүтээлийн жагсаалтад нэлээд хэдэн хуудас хэрэгтэй болно.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ