Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Зандаршатар: Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна

2022-06-16

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулагын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр, маргаашийн дотор хэлэлцэн шийдэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр хэллээ.

Тэрбээр, "Баяр наадам болох гэж байна. 100, 101 жилийн ойгоо эв нэгдэлтэй, харилцан ойлголцоод хувийн эрх ашигаа хойш тавиад хийх хэрэгтэй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаад нэг тийш нь шийд.

Гаднаас 3,782 адуу оруулж ирсэн гэдэг тоо баримт байдаг юм байна. Үүнийг үржлээр нь тооцох юм бол 900 мянга гаруй адуу цус холилдсон. Гишүүн асан Ч.Улаанаас үндэсний монгол адууны уралдаан зохион байгуулъя гэдэг сайхан санал ирсэн байсан. 

Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Баяр наадмыг хуульчилдаг улс манайхаас өөр байхгүй. Нэгэнт өргөн баригдсан энэ хуулийг нэг тийш нь гаргаж шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ баяр наадам чинь хуульгүйгээс болоод болсонгүй гэсэн асуудал үүснэ шүү" гэдгийг хэлэв.