Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхон, Говь-Алтай аймаг бүх багш нараа компьютероор хангахаар болжээ

Багш бүрд компьютер хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл тус хөтөлбөрт Орхон, Говь-Алтай аймаг нэгдэж байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, Энэ хичээлийн жилд Орхон аймаг Ерөнхий боловсролын сургуулийн 1 135 багш, Сургуулийн өмнөх боловсролын 425 багшийг 100 хувь компьютер, таблетаар хангахаар болжээ.

Харин Говь-Алтай аймаг ЕБС-ийн нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн байна. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхлэх аж. Мөн Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байгаа гэнэ.

 

 

бичвэр нарын зураг байж магад