Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирус халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал, 31 нь нийслэлд, 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,478 болов. Одоогоор 879 хүн хяналтад бий. Мөн коронавирус халдвараар өвдсөн болон архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 энджээ.