Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд “Хүний эрхийн боловсролд” номын буланг өчигдөр нээлээ. Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, “Нээлттэй нийгэм форум”, “Эмнести интернэшнл” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Монгол, англи хэлээр бичсэн, 426 нэрийн 1401 ном, сэтгүүл, гарын авлагыг уг буланд багтаасан аж.
Олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссынхон номын сангуудтай хамтран ажиллаж буй гэнэ. Тус комисс өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийнхантай хамтран “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булан нээжээ. Уг булан нь 28 нэрийн 200 орчим ном, сэтгүүл, гарын авлагатай юм байна.
Ч.Зул