Боловсролын сайд болон удирдах албан тушаалтнууд Дорнод аймагт ажилласан юм. Энэ үеэр тус сумын гуравдугаар багийн нутагт баригдах байсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын үйл ажиллагаатай танилцжээ. 2019 онд “Шимт газар” гэх компани барилгыг барихаар тендерт шалгарсан бөгөөд энэ онд хүлээлгэн өгөх ёстой байж. Гэвч барилгын суурийг ч цутгаагүй, зургаан жил гацааж орхижээ. Сургуулийг барихад 5.4 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд дээрх компани энэ хугацаанд хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилт авсан байна. Барилгын үйл явцтай газар дээр нь танилцах үеэрээ Боловсролын сайд П.Наранбаяр “Шимт газар” компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцалж, улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, “Шимт газар” гэх компанийг шүүхэд өгч, санхүүжүүлсэн хөрөнгийг хүүтэй нь тооцон, сургуулийн барилгыг өөр компаниар гүйцэтгүүлэхээр болов.
Ч.Болор