Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр баталснаа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлэв. Энэ сарын 1-4-нд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд улаанбурхнаар өвчилсөн нь батлагдсан аж. Уг өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлах чадвар маш өндөр бөгөөд сэргийлэхийн тулд вакцин хийлгэх нь зүйтэйг дээрх төвийнхөн зөвлөв. Мөн улаанбурхнаар өвчилсөн хүний ойрын хавьтал бол ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандах шаардлагатай. Халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд тус төвийн Яаралтай тусламжийн тасгийнханд үзүүлж болох нь.
Ч.Зул