Менингококкт халдварын дахин нэг тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр уржигдар баталгаажууллаа. Энэ нь 2025 оны хоёр дахь тохиолдол болж буй аж. Уг тохиолдол нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн гэнэ. Энэ оны эхний тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Налайх дүүрэгт гарч байсан. Уг өвчний улмаас гурван настай хүүхэд эндсэн. Өнгөрсөн сарын байдлаар уг халдварт өвчний сэжигтэй найман тохиолдол бүртгэгдсэн ч лабораторийн шинжилгээгээр сөрөг гарчээ.
Менингококкт халдварт тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмтгий бөгөөд биеийн байдал нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй аж. Тиймээс бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
А.Үүл