НҮБ-ын Хүүхдийн сангийнхан “Эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг танилцууллаа. Эх, нярай, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хэрэх өвчний шалтгаант зүрхний өвчлөлөөс сэргийлэх зорилгоор сургуулийн насны хүүхдүүдийн 80.5 хувийг А стрептококк илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан суралцагчдад дараагийн шатны эмчилгээ хийж байгаа аж. Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн (ягаан) дэвтрийг бүрэн цахимжуулсан байна. НҮБ-ынхан “Хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд бид үндэсний VI судалгааг хийсэн. Чихэрлэг ундаанд татвар ноогдуулах тухай хуулийн төсөлд хамтран ажиллаж, батлууллаа. Түүнчлэн эхийн сүүгээр хооллохыг дэмжихэд чиглэсэн 10 алхмыг хэрэгжүүлсэн” гэж ярив.
М.Гэгээ