Турк улсын гэмтлийн нарийн мэргэжлийн эмч манай улсад ирж үзлэг, оношилгоо хийхээр болжээ. Тодруулбал, тус улсын Станбул хотын “Istanbul NP hastanesi” эмнэлгийн мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Яман энэ сарын 5-нд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д ажиллах юм байна. Тэрбээр манай эмч нартай хамтран иргэдэд нурууны хүнд хэлбэрийн болон төрөлхийн мурийлт, гажиг согогийн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө мэдээллээр хангах аж. Тиймээс нурууны ямар нэгэн гэмтэл бэртэлтэй, мурийлт, суулттай, төрөлхийн эмгэгтэй хүмүүсийг уг үзлэгт хамрагдахыг ГССҮТ-ийнхөн зөвлөлөө.
ГССҮТ нь “Istanbul NP hastanesi” эмнэлгийнхэнтэй энэ оны нэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүнээс өмнө буюу өнгөрсөн онд доктор Онур Яман нь тус төвд мөн ирж, Нурууны мэс заслын тасгийнхны дэмжлэгтэйгээр үзлэг хийж байсан аж. Тэгвэлэнэудаамаргааш, нөгөөдөрГССҮТ-ийн эмч нартай хамтран нурууны хүнд хэлбэрийн гажиг согогийн мэс засал хийх юм байна. Харин 5-нд дээр дурдсанчлан энэ чиглэлийн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгнө.
О.Ундрах