УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж буйгаа Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, Х.Баасанжаргал, Д.Ганмаа нар мэдээллээ. Тэд төсөлдөө https://d.parliament.mn сайтаар дамжуулан олон нийтээс санал авч буй бөгөөд удахгүй УИХ-д өргөн барих гэнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд чилан сэргийлэх тухай хуулийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй. Албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болохуйц нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж тус тус заасан байдаг. Гэвч ямар асуудлыг ашиг сонирхлын зөрчил гэж үзэх, хэзээ санал өгөхгүй байх, хуулийг биелүүлээгүй бол гишүүнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа аж. Мөн 2020 оноос хойш ердөө хоёр гишүүн л ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлж, тухайн асуудлаар санал өгөхөөс татгалзсан гэдгийг Х.Баасанжаргал ярив. Түүнч лэн ашиг сонирхолтой учраас санал хураалтад оролцоогүй бол тусгайлан тэмдэглэл хийж үлдээдэггүй, татгалзсан гэсэн ангилалд бүртгэдэг гэнэ. Тиймээс МАН-ын жагсаалтын эдгээр гишүүн холбогдох хуульд илүү нарийвчилсан зохицуулалт оруулахаар ажиллаж буйгаа дуулгалаа.