Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг АШУҮИС-ийн Сургалт, судалгааны лабораторийнхонтой хамтран туршилтын амьтанд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Тодруулбал, гахайнд бөөр шилжүү лэн суулгах хагалгааг олон улсын жишиг, аргачлалын дагуу хийж, мэс заслын дараах амьдрах чадвар, гемодинамик тогтвортой байдлыг баталгаажуулжээ.
УХТЭ-ийнхэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж буй бөгөөд өнгөрсөн онд элэг шилжүү лэн суулгасан. Харин энэ онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж буй. Үүний хүрээнд амьтанд бөөр шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хийсэн нь энэ юм. Туршилтын явцад донор болон реципиент амьтанд ерөнхий мэдээ алдуулалт, судасны анастомоз, шээлгэх сувгийн холболтыг стандарт протоколын дагуу гүйцэтгэсэн гэнэ. Дэлхий нийтэд эрхтэн шилжүү лэн суулгах эмчилгээг хүнд хийхээс өмнө туршилтын амьтанд олон удаа, үе шаттай судалгаа заавал хийдэг. Энэ нь мэс заслын аргачлал, дархлаа дарангуйлах эмчилгээ, эрхтний цусан хангамж, хүндрэлүүдийг урьдчилан үнэлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой аж.
Ч.Болор