Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс олон улсын II их хурлыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Уг хурал нь Монгол Улсын хүүхдийн гэмтэл, согогийн салбарт ажиллаж буй эмч, судлаачдыг олон улсад нэр хүндтэй Солонгос болон Японы тэргүүлэх мэргэжилтнүүдтэй туршлага солилцуулах чухал арга хэмжээ болон өргөжиж буй. Энэ удаагийн хурлаар гадаадын нарийн мэргэжлийн зочин эмч нар хүүхдийн гэмтэл, ортопедийн мэс заслын орчин үеийн арга технологи, эмчилгээний шинэ чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Уг хамтын ажиллагаа нь Монгол, Солонгос, Японы анагаах ухааны байгууллагуудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн үүрэгтэй гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
Хуралд нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдийн хүүхдийн мэс засалч, ортопед, травматологийн чиглэлээр мэргэшсэн эмч нар оролцож, өөрсдийн судалгааны ажил, эмнэл зүйн туршлагаа олон улсын эмч, судлаачдад хуваалцаж, зөвлөмж зөвлөгөө авав. Монголын хүүхдийн гэмтэл, согог судлалын нийгэмлэгээс цаашид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, залуу эмч нарыг дэлхийн тэргүүн туршлагатай танилцуулах, мэдлэгээ тэлэх, ур чадвараа сайжруулах боломжоор хангах зорилгоор энэхүү хурлыг жил бүр зохион байгуулна гэлээ.
М.Гэгээ