Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Хүүхдийн тасгийг НҮБын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүрэн шинэчлэн завсарлаж, дууссан байна. Уг тасгийг улаан бурхан, улирлын томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчний дэгдэлт, ачаалалтай холбоотойгоор орны тоог 23 болгон нэмж, нийт 320 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулжээ. Тус эмнэлгийн тасгийн эрхлэгч М.Оюунгэрэл “Манай эмнэлэгт жилд 15 мянга гаруй хүүхэд цочмог халдварт өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувийг 0-5 насныхан эзэлж байна. Улаан бурхан өвчний дэгдэлт 399 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар улаан бурхны 280 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Халдварт өвчний дэгдэлт болон улирлын томуугийн идэвхтэй үед Хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулж өгсөнд баяртай байна” гэв.
Халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлэх, хүүхэд, асран хамгаалагчдад аюулгүй, тав тухтай орчинд эмчлүүлэх боломж бүрдсэнийг эмч нар онцлов.
Ч.Цэлмэг