Эрүүл мэндийн яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Барилгын хөгжлийн төв рүү шилжсэн. Тиймээс ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатартай уулзаж, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй эмнэлгийн барилгуудын ажлын гүйцэтгэл, энэ онд хэчнээн нь царцсан талаар тодрууллаа.
-Энэ онд хэчнээн барилга шинээр ашиглалтад оруулав, хэдийг нь царцаасан бэ?
-Улсын хэмжээнд 2009 оноос хойш он дамжин барьж буй эмнэлгийн зориулалттай 39 барилга бий. Заримынх нь үйл ажиллагаа хэвийн явж, энэ онд багтаад ашиглалтад оруулах барилга ч байна. Хөвсг өлд хоёр, Дорнод, Говь-Алтай, Увс аймагт тус бүр Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг барилга гэхчилэн 7-8 обьект шинээр ашиглалтад оруулсан. Мөн Өвөрхангай аймгийн Халдвартын эмнэлэг, Сэлэнгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл багтаж байгаа. Эдгээрийг он дамжин бариагүй гэсэн үг. Улаанбаатар хотод ашиглалтад оруулсан эмнэлгийн барилгуудыг он дамжин барьж дуусгасан. Харин дээрх 39 барилгаас 10-ынх нь хөрөнгийг төсөвт суулгаагүй, царцаасан. Тодруулбал, ажил нь удааширч, зогссон барилгуудыг УИХ-ын 65 дугаар тогтоолоор Үндэсний аудитын газраар шалгуулаад дүгнэлт гаргасан юм. Үүнээс энэ онд болон ирэх жил барьж дуусгах эмнэлгийн барилгуудад төсвийн тодотгол хийсэн. Заримыг нь энэ жил ашиглалтад оруулахаар 8.9 тэрбум төгрөг батлан, барилгыг нь үргэлжлүүлэн барьж байгаа. Тухайлбал, энэ онд Баянз үрх дүүргийн 150 ортой төр өх эмнэлгийн шинэ байрт 5.2, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын эмнэлэгт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдсэн. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “А” корпусыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар 4.2 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Харин үлдсэнийг нь ирэх оны төсөвт суулгаж, ашиглалтад оруул гэсэн Засгийн газрын 30 дугаар тогтоол гарсан.
-Тэгвэл ирэх онд хэчнээн барилга “гэсэх” бол?
-Нэн түрүүнд ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын төсвийг баталсан. Харин Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгын асуудлыг яг одоо УИХ хэлэлцэж байгаа. Төсвийг нь удахгүй шийдчих байх. Мөн Орхон аймгийн БОЭТ-ийн өргөтгөл, Хүүхдийн эмнэлэг, Баянхонгорын Баянцагааны хүн эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалтыг хэлэлцэж байна. Засгийн газраас зорилтот хөрөнгө оруулалтыг орон нутаг руу шилжүүлсэн ч ажлын явцууд нь хэлэлцүүлгийн шатандаа байгаа учраас буцаагаад сайдын багцад шилжүүлсэн. Ерөнхийдөө царцсан барилгуудын 50 орчим хувийнх нь хөрөнгийг ирэх онд шийдэх бүрэн боломжтой. Учир нь 2015 онд эмнэлгийн нэг ч барилга шинээр барихгүй. Эхэлсэн, зогссон, үргэлжлүүлэн барьж буй барилгуудаа цэгцэл гэсэн шийдвэрийг УИХ гаргасан.
-Царцсан барилгуудаас гадна эхэлчихсэн хэрнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй, нураах болсон, эсвэл төсвийг нь огт шийдэхээргүй хэчнээн барилга байна вэ?
-Огт баригдахгүй, асуудалтай долоон барилга бий. Царцсан арван барилга дотор заримынх нь нэр явж байна. Нэгдүгээр эмнэлгийн “Б” корпусын барилгын төсөвт өртөг нь хэт өндөр буюу 47 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардсан. Улс орны эдийн засгийн байдал, бас бус шалтгаанаас болоод ирэх онд, цаашдаа ч төсөв мөнгө нь шийдэгдэх, эсэх нь тодорхойгүй байна. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн байр, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын асуудал ч тодорхойгүй байгаа. Улаанбаатар хотод Яармагийн дэнж дээр барьж буй 300 ортой Төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг, 60 ортой Геронтологийн үндэсний төвд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн шийдвэр гарсан. Гүйцэтгэгч компаниуд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа нэрийдлээр бүтэн жил өнгөрлөө. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид хүлээж суусаар хэц үүдэх нь. Эдгээр барилгыг 2015 онд концессийн жагсаалтад оруулах уу, худалдах уу, хувийн хэвшлийнхэнтэй түншлэх үү гэдгийг удахгүй шийднэ. Саяхан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. Тогтоол нь гарвал эрхзүйн боломж бүрдэх юм.
Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгчид нь ажлаа хаяад явчихсан. Манайхаас Ажлын хэсэг очиж, хэмжилт хийн, ажлын үр дүнг нь тогтоосон. Гүйцэтгэгч компаниудыг хуулийн байгууллагаар шалгуулан, гэрээг нь цуцлахаар ярьж байна.
-Гүйцэтгэгч компаниудад учир их байдаг бололтой. Сонгон шалгаруулалт явуулахдаа нэлээд нухацтай хандах хэрэгтэй юм шиг санагдлаа. Он дамжуулан барьж буй барилгуудын төсөв мөнгө яагаад 50, 60 хувиар нэмэгдчихдэг юм бол. Мэдээж валютын ханшийн зөрүү, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлж байгаа байх л даа.
-Тендертэй холбоотой асуудал бий. Хамгийн гол нь төлөвлөлтөөс их шалтгаалж байна. Зураг төсөл нь бэлэн биш, баталгаажуулаагүй, техникийн дүгнэлт гараагүй, газар нь ч шийдэгдээгүй байхад тендер зарладаг. Түүнийг нь хуулийн дагуу гүйцэтгэх гэсээр хэдэн жил өнгөрчихнө. Төсөвт мөнгө нь суусны дараа барилгын зураг төсл өө гаргадаг компаниуд байна. Өнөөх нь төсөвтэйг өө уялддаггүй. Уг нь бүх асуудлыг цогцоор нь шийдчихээд сонгон шалгаруулалт зарладаг байх хэрэгтэй. Барилгын зураг төслийг ЭМЯ баталдаггүй, захиалагч нь. Жишээ нь, сумдын барилгын ажил яагаад оройтож эхэлж байна вэ гэхээр нэг маягийн зураг хийж байгаа нэрийдлээр хугацаандаа гаргаж өгдөггүй, хэдэн сараар уядаг. Мөнгө нь шийдэгдсэний дараа нөг өө зураг төсөл нь төсвөөсөө хэт давчихсан байх жишээтэй. Эхлээд зургаа гаргаж байж мөнгөө батлах ёстой л доо. УИХ төдөн төгрөгөөр эмнэлэг барь гээд баталчихдаг. Тэр нь хүрдэггүй. Үндэсний аудитын газар үнийн огцом өсөлт, валютын ханшийн зөрүү, төсөвт мөнгө дутуу сууснаас, гүйцэтгэгч компаниудаас болоод барилгууд царцсан гэж дүгнэсэн. Манай Барилга захиалагчийн алба яамандаа байхад барилгуудынхаа араас нь хөөцөлдөж, үндэслэл, тооцоогоо хийх зэргээр бүхий л ажлыг хянаж, оролцдог байсан. Одоо бол хяналт тавина, гэрээний үүргийг нь биелүүлнэ, төлөвлөнө, батлуулна. Яаманд энэ ажлыг хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй. Улсын хэмжээнд эрүүл мэндийн барилгын эрэлт хэрэгцээ маш их байна. 21 аймаг, 330 сум, Өрхийн эрүүл мэндийн 200 гаруй төв, 600 гаруй салбар нэгж бүхэнд барилгын асуудал гарч байна. Санхүү эдийн засгийн хэлтсийн хоёрхон хүн энэ бүхний ард гарч хүчрэхгүй.
О.БАТ-УНДРАХ