Амьдралдаа алдаж, “аав”-ын хаалга татсан хүмүүсийн сүүлийн хоёр жил хүлээж буй зүйл нь Өршөөлийн хууль. УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн хууль санаачлан өргөн барьсан боловч өнөөг хүртэл батлаагүй байна. Наадмын өмнө энэ хууль батлагдана, гэртээ харина гэсэн хүмүүс шоронгийн хүйтэн ханан дунд нүдээ ширгэтэл харуулдсан. Үүнтэй зэрэгцээд Гэмт хэргийн тухай хууль өргөн барьж, энэ хууль ихэнх хэргийн холбогдогчдыг өршөөх өөр болж байгаа гэсэн яриа гарч бас л хүлээлт үүсгэсэн. Гэтэл бас л таг. Харин энэ хүлээлтийн хооронд “чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэдгийн адилаар амралт зугаалга, наадам ойртсон үеийг далимдуулж өршөөл үзүүлэх нэгэн хууль батлуулах шахсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл байлаа. Аливаа нийгэмд гэмт үйлдлийг өршөөж, уучлах явдал байсаар ирсэн. Их Монгол Улсын үед Өгөөдэй хаан ширээнд суугаад ялд унасан хүмүүсийг өршөөж байсан гэдгийг судлаачид тэмдэглэсэн нь буй. Түүнээс хойших үед ч төр энэрэнгүй байх зарчмаараа ял зэмд унасан иргэдээ хэлтрүүлж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараах жилүүдэд ч мөн гэмт үйлдэлд холбогдсон иргэддээ төрөөс уучлал үзүүлж байсны жишээнд 1929 оны долдугаар сарын 7-нд Өршөөл үзүүлэх тогтоол гэж батлагдаж байсныг дурдаж болно. Түүнээс хойш ч 1984, 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөлийн хууль батлагдаж байсан нь Монголын төр энэрэнгүй гэдгээ харуулж ирсэн баримт мөн.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ МОНГОЛЫН ТӨР, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ХОХИРООДОГ
2000 оноос хойш нэг бус удаа гэмт хэрэгт холбогдсон иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад өршөөл үзүүлж ирсэн боловч нэг ч төгрөгийн хохирол барагдуулж байсан удаагүй. Өршөөлийн хуульд ч хохирол барагдуулах талаар нэг ч үг, өгүүлбэр байдагг үй нь гэм буруутнуудад ял завших сайхан боломж олгож байсан гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Мөрдөн байцаагч, прокурорын байгууллагынхан ч тухайн хэргийг хурдан шийдвэрлэх үүднээс гэм буруутай эсэхийг бүрэн гүйцэд шалгахгүйгээр Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхг үй болгох тохиолдол ч байсан. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ уучилж өршөөх нь эрх зүйт төрийг цогцлоосон аль ч улс оронд байдаг л зүйл. Гэхдээ манайхаас ялгаатай нь мөрдөн байцаагч, прокурорын байгууллагынхан нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулдаггүй. Шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай эсэхийг тогтоосны дараа хэргийг өрш өөлд хамруулах үгүйг шийдвэрлэдэг юм билээ. Дээрх оноос хойш батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үг, үсгийн зөрүүгүй шахам хуулбарласан байдаг. Хууль тогтоогчдын энэ мэт ажлаа халтуурдсаны харгайгаар Монголын төр, татвар төлөгч жирийн иргэд хохироод үлдсэн түүхтэй. Учир юу хэмээвээс учруулсан хохирлоо нөхөн барагдуулах талаар ямар ч үг, өгүүлбэр хуульд тусгагдаагүй. Тиймдээ ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүд хохирлоо төлөлгүй өршөөгдөж, ял завшин, зарим нь эрх мэдэл бүхий албан тушаал хаших болсон нь ч бий.
2009 онд Үндэсний их баяр наадмын өмнө 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх нэрийн дор маш олон цагаан захтан багтсаныг уншигчид санаж байгаа биз. Тухайн үед 17 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэлгүй өнгөрөөсөн байдаг. Тэр 17 тэрбум төгрөгийг төлүүлснийх нь дараа өршөөсөн бол улсын төсөвт нэмэр болж, “царцаасан” зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж, олон хүүхдийн ирээдүйд гэрэл гийх байсан биз ээ. Манайхаас бусад оронд хохирогчийг давхар хохироохгүйн тулд хохирлоо барагдуулсан нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагддаг юм билээ. Манайд ч гэсэн ийм тогтолцоотой байвал төр энэрэнгүй байх зарчмаа ч хадгална, татвар төлөгчид, Монголын төр ч хохирохгүй шүү дээ.
ХӨРӨНГӨ, ОРЛОГОО НУУСАН ГЭЖ ШИВНЭЖ Ч БОЛОХГҮЙ
Өршөөл үзүүлэх тухай хууль батлахын өмнөх жил буюу 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөл үзүүлэх тухай хууль баталж байв. Татвараас зайлсхийж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх гэж байсан хэдхэн том компанийн эздийн захиалга, лообийгоор энэ хуулийг баталж байсныг олон хүн санаж буй биз ээ. Тухайн үед захиалгаар хууль батлуулсан хэдхэн компанийн удирдлага л уг хуулийн үйлчлэлд хамрагдсанаас биш, дийлэнх нь татвар, нийгмийн даатгалын өр ширтэйгээ л үлдсэн шүү дээ. Харин захиалгаар хууль батлуулсан цөөн хэдэн компанийнхан хамаг өр төлбөрөө бүрэн чөлөөлүүлээд, улсад нэг ч төгрөг төлөөгүй. 2014 оны зургадугаар сарын 9-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл ч ялгаагүй нэг ч төгрөгийн өр төлбөрийг төлүүлэхгүй уучлах зохицуулалттайгаар оруулж ирсэн. Гэхдээ хараахан батлагдааг үй, хэлэлцэхийг нь хойшлуулчихаад байгаа. Магадг үй шинэ Засгийн газар бүрдэж, зориулсан хүн нь Засгийн газарт сайдын суудалд суувал уг хуулийг батлуулахаар УИХ-д дахин оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Төсөлд тусгаснаар “2014 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртг үүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч 2014 оны долдугаар сарын 1-нээс 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор харьяалах татварын алба, гаалийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, харилцагч санх үүгийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэжээ.
Мэдээж хууль батлагдаагүй, хойшлогдсон нь хуулийн төсөлд тусгасан хугацаанд ч бас хамаатай гэсэн үг. Эдийн засгаа эрчимжүүлж, ил тод байдлыг дэмжих утгаараа энэ хууль байж болох. Гэхдээ бас л цөөн хэдэн хүнд чиглэсэн хууль болохын зэрэгцээ Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхэнд халдсан агуулгатай батлагдахыг үгүйсгэхгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж, УИХ-д олон суудалтай байгаа энэ үед ардчиллын үндсэн зарчмаа гажуудуулахад хүрч болзошгүй нь. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар энэ эрхийг хязгаарлаж, түүгээр зогсохгүй хэрэгтний ширээнд ч суулгаж болзошгүй нөхцөл үүсээд байна. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед эхнэр нөхөр хоёр гудамжинд ярьж байсан цуу яриаг хов жив болгон хуучилсныхаа төлөө шоронд сууж байсан түүх байдаг юм билээ. Хэдхэн жилийн өмнө тэднийг Улсын дээд шүүх цагаатгаж байсан юм. Түүнтэй адил “С.Баярцогт гадаадад оффшор данстай, тэндээ нэг сая ам.доллар хийгээд мартсан юм гэнэ лээ” гэж эхнэр нөхөр хоёр цайгаа уух зуур ярьсны төлөө “дээлээ нөмрөх” заалт Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд бий.
Тодруулбал, 6.1. Энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох хуульд хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөл өгдөхөөр заасан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно. 6.2. Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгагдсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно. 6.3. Энэ хуулийн 6.2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно. 6.4. Энэ хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож, шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан хувь хүн, хуулийн этгээдийн ийнхүү гаргаснаас өмн өх хугацааны буюу 2009 оны нэгд үгээр сарын 1-нээс 2014 оны нэгд үгээр сарын 1 хүртэлх хугацааны тайлан, баланс, 2006-2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана. 6.5. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хүмүүс үйлдлээ нуун дарагдуулахын тулд АТГ байгуулагдсанаас хойш гаргаж ирсэн хөрөнгө орлогын мэдүүлг үүдээ устгах нь. Хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуун дарагдуулсан тухай олж мэдсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхны “амыг барих нь”.
Хамгийн эмгэнэлтэй нь улстөрчдийн хэн нэг нь хөрөнгө, орлогоо нуужээ гэсэн мэдээлэл бичсэнийхээ төлөө сэтгүүлч таван сая, хэвлэл мэдээллийн байгууллага нь 50 сая төгрөгөөр торгуулахаар заалттай байгаа юм. Сэтгүүлч бүх цалингаараа торгуулах болбол шударга үнэний дуу хоолой болох хүн үлдэх үү. Хэвлэлийнхний амыг барих, АТГын хөрөнгө орлогын мэдүүлгийг устгах заалт оруулж байсан Ч.Улаан, Х.Тэмүүжин тэргүүтэй энэ хуулийн төслийг боловсруулагчдад ямар нэгэн ашиг сонирхол, хэн нэгний захиалга байсан болов уу гэсэн хардлага төрүүлж байна. Энэ төсөлтэй холбоотойгоор ямар ч тооцоо, судалгаа байхгүй нь захиалгаар батлах гэсэн хууль байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм. Уг нь олон компани НӨАТ төлөөгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээхээр болчихоод байгаа энэ үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 6.1 дэх заалтаараа л дууссан бол гоё харагдах байлаа.
Г.РАВЖАА