ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт гарсан түймрийн хамрах талбай нэг хоногийн дотор 24 мянган га-гаар тэлсэн тухай тус хязгаарын ойн аж ахуйн алба мэдээлж байна.
Одоогийн байдлаар тус хязгаарын ойн бүсэд нийт 142 мянган га талбайг хамарсан ойн түймрийн 40 голомт асч байгаагаас 11-ийг нь унтраажээ.
Ойн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 25-наас онц байдлын дэглэм тогтоосон юм.
Хуурай өвсөнд гал тавьсны улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж тус хязгаарын эрх баригчид үзэж байгаа аж.