Цэвэр усны шугам хагарсны улмаас долоон айлын хашаанд ус оржээ. Азаар айлууд усанд автаагүй байна. Тухайн газарт УСУГ-ын шугам сүлжээ байрладаг учраас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгодоггүй аж. Гэтэл иргэн Мөнхболд газрыг худалдан авч, Гантөмөр гэж хүнээр гүний худаг гаргуулахаар өрөмдүүлсэнээс энэ бүхэн үүсчээ. Түүнчлэн өрөмдлөг хийн гүний худаг гаргахдаа нийслэлийн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч зөвшөөрөл аваагүй байжээ.