“Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу БСШУ-ы сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, шалгуулагчдын баримт бичгийг үнэлэн, дэлхийн шилдэг 80 сургуульд тэнцсэн 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ. Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна.
БСШУ-ы сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр болжээ. 36-70- д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүж үүлэхээр БСШУЯ төлөвлөжээ.
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган “Бүртгэлд нийт 200 гаруй хүн хандсан ч бичиг баримтын зөрчилтэй иргэд цөөнгүй байсан. Бичиг баримтын дээд оноог 30 байхаар заасан. Гэхдээ 23-аас дээш оноо авсан иргэнийг тэнц үүлсэн” гэлээ. Бүртгэлд хамрагдсан 165 иргэний 65 нь Harvard, Stanford, UC Berkeley, California зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авсан байжээ.
Harvard-ийн их сургуульд сурахаар болсон “Хобби” сургуулийн сурагч Б.Санчир “Би эдийн засгийн чиглэлээр сурна. Дэлхийн шилдэг их сургуульд тэнцвэл тэтгэлгээр суралцах боломжтойг мэдээд IX ангиасаа бэлдсэн. Сонгон шалгаруулалт шударга явагдсан” гэв.
Дашрамд дурдахад, дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сурлагын чанар жилээс жилд өссөөр байгааг БСШУЯ-наас онцоллоо.
Э.ЭРДЭНЭ