Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор баталсан 24 байршилд иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахимаар шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Нэг, хоёрдугаар ээлжийн цахим газар өмчлөлийн хүрээнд нийслэлийн нийт 24766 иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн гуравдугаар ээлж тавдугаар сарын 1-ний өдрийн 12.20 цагаас эхлэх гэж байна. Гуравдугаар ээлжээр дараах 11 байршилд иргэдийг бүртгэнэ.
- Сонгинохайрхан, Шижирийн хөндий
- Сонгинохайрхан, Шижир уул
- Баянзүрх, Улиастайн бага ам
- Баянзүрх, Богдын давааны ам
- Хан-Уул, Улаан овоот
- Хан-Уул, Улаан овоот
- Налайх, Нисэх хотхон
- Багануур, Булагтай
- Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
- Багануур, Тариан булаг 2-р хэсэг
- Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Гуравдугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд тавдугаар сарын 1-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэнэ.