Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн “Гамбург марафон Мэйжор” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од /2:10:15/ шилдэг арваас зургадугаар байрт орж “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрхээ биелүүлсэн байна.
Марафон гүйлтийн манай улсын шилдэг эмэгтэй тамирчин, ОУХМ Л.Отгонбаяр /2:38:51/ 11 дүгээр байрт шалгарч хувийн амжилтаа шинэчлэн тогтоож, Ирэх наймдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхээ авч чаджээ.