Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа өнөөдөр МҮЭСТО-д нээлтээ хийлээ. Энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр мод тарьж ургуулах шинэ дэвшилтэт арга технологийг нийтэд суртачлах, стандартын шаардлага хангасан бут сөөгний тарьц, суулгац худалдахаас гадна мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
БОНХАЖЯ-наас өрнүүлж эхэлсэн “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд болж буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өмнөхөөс өргөн хүрээнд болохыг албаныхан хэллээ.