Энэ жил Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн 300 сая төгрөгийн эх үүсвэр хуваарилагдаад байгаа юм.
Энэ нь сүүлийн хоёр жилийнхээс багассан эх үүсвэр бөгөөд үүнийг аль болох олон төсөлд хүртээх үүднээс төсөл шалгаруулах дэд хороо хэлэлцэн зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Харин хуваарилагдсан зээлийн эх үүсвэрээс давсан санхүүжилт бүхий төслийг арав хоногт багтаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлэхийг журамд заажээ.
Урьд жилүүдэд 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг орон нутагт шийдвэрлэж байсан юм.