Балба улсад жуулчилж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичирхийлэлтэй байгаа аж. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон, өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байна. Иргэд Энэтхэгээр дамжилгүй, хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлээр ирэх гэнэ.