МУИС-ийн төгсөгчдөд зориулсан “JOB FAIR” өдөрлөг боллоо. Өдөрлөгт 20 гаруй байгууллага, хоёр хөдөлмөрийн бирж оролцож 500 оюутанд үйл ажилагаагаа танилцуулж 217 оюутанг ажлын байранд бүртгэлээ. Өдөрлөг нь МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь чиглэгдсэн.