БНХАУ Засгийн газрынхаа тэтгэлгээр 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврт 20, магистрантурт 140, докторантурт 40 оюутныг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр сургахаар болж, сонгон шалгаруулалтаа зарлажээ. Шалгарууллатад оролцох хүсэлтэй иргэдийг ирэх тавдугаар сарын 8-10-ны хооронд бүртгэх аж.
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэдээс математик, англи хэл, хятад хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Магистрантур, докторантурт сурахаар бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, ярилцлага авахаар болжээ. Дэлгэрэнгүй мэдээлийг БСШУЯ-ны www.meds.gov.mn цахим хуудаснаас аваарай.