Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Өвөрхангай аймагт хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулж төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгууллаа. Уг уулзалтад "Хас хэлхээ" залуучуудын холбоо, “Өвөрхангайн залуучуудын боловсрол” ТББ, “Ардын Хүү” ТББ, Улаанбаатар дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Хөгжлийн төлөө төв, Өвөрхангай аймгийн Оюутны холбоо, Бид ТББ, Өв бриллиант клуб зэрэг олон байгууллагууд хамрагдсан юм. Энэ нь тус аймагт хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ, клубүүд нэгдэж ажиллах эхлэл болжээ.