Ази, Европын уулзалт буюу АСЕМ ирэх онд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан 2015 оны нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах уралдааныг нийслэлийн есөн дүүрэгт зарлаж байгаа. Энэ сарын 20-ноос ирэх наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх уралдаанаар шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага, аж ахуйн нэгжийг 41 ангиллаар, 87 номинацид шалгаруулах аж. Шилдгүүдийг гурван үе шаттай тодруулж, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг таван сая төгрөгөөр урамшуулан, шагналыг ирэх есдүгээр сарын 25-нд гардуулахаар төлөвлөжээ.