Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт асаж буй түймэрт одоогийн байдлаар 1700 гаруй хүн дайчлагдан ажиллаж байгаа аж. Тэдний хоол хүнсэнд нэмэрлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос "Боорцог" аян зохион байгууллаа. Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийтдээ хоёр тонн гурил цуглуулж, Хүнсний технологийн дээд сургуулийн багш, оюутнууд амттай, чанартай боорцог хийхэд анхаарчээ. Тэд өөрсдийн гараар хийсэн 60 шуудай боорцгоо энэ сарын 25-ны өдөр гамшгийн голомт руу илгээсэн байна.