МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, “Каннондэйл” дугуйн дэлгүүр хамтран “Хатан Туул голоо хайрлан, хамгаалъя” аянаа гурав дахь жилдээ зохион байгуулж, Туулын эрэг хавийн хог хаягдлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд түүж цэвэрлэв. Уг ажилд 40 гаруй залуу оролцож, 200 орчим шуудай хог түүсэн байна. Тэд Туул гол хүртэл унадаг дугуйн цуваагаар явж, хүмүүсийн хамгийн их амардаг газруудыг хогноос салгажээ.